Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх зорилготой анхан шатны сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

 35977

Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 18 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдэнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс залуучуудыг урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?”, “Мансуурах дон ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаварыг өсвөр үе залуучуудад таниулахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид шат дараатай сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн сургагч багш нарын оролцоотойгоор “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаврыг таниулах” нөлөөллийн үйл ажиллагааг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих