Есөн давхраас үсрэхийг завджээ
Өндөр барилга дээрээс үсрэх гэж байсан залууг аварчээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 9 давхар, угсармал 32 дугаар байрны дээврээс Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн М /22 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн М/22 настай, эрэгтэй/-г мөн өдрийн 09:43 цагт эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
URL: