Португалд хэт халж, ОНЦ БАЙДАЛ зарлажээ

Испанийн өмнөд хэсэг, Португалын өмнөд болон хойд хэсэгт 1977 оноос хойш тохиогоогүй хэт халуун болж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

цаг агаар_b

Тус бүс нутагт цельсийн 40 градус хүртэл халж буй гэнэ. Энэ сарыг дуустал хэт халуун өдрүүд үргэлжлэх аж.

Португалын эрх баригчид хэт халалтын улмаас ОНЦ БАЙДАЛ зарлаж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Португалын өмнөд хэсэгт энэ амралтын өдөр 44 хэм хүртэл халах гэнэ.

Ийнхүү онц байдал зарласан шалтгаан нь өнгөрсөн онд тус улсад хэт халж, улмаар ойн түймэр дэгдсэн. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 117 хүн харамсалтайгаар амиа аладж, олон зуун хүн орон гэрээ алджээ.

Европын ихэнх орнуудад хэт халж байна.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/499524


URL:

Сэтгэгдэл бичих