ТҮРЭЭСИЙН УНАДАГ ДУГУЙНУУД ХУЛГАЙД АЛДАГДААД БАЙНА

olloo_mn_1533285275_5b1b60ddd3703Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэ үйлчилгээнд иргэд ам сайтай байгаа ч сүүлийн үед хулгайлах, эд зүйлийг нь эвдлэх, хаа таарсан газраа орхиж хаядаг болжээ.

Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашням “Дугуйныхаа араас хөөцөлдсөөр байгаад өдрийг өнгөрөөж байна. “Битгий эвд, битгий хулгайл, зогсоолдоо тавиарай” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүст хэлж байна. Гэтэл дугуйг хулгайлах, эвдэлж, хэмхлэх, гэр рүүгээ авч явах, хаа хамаагүй газар орхих гэх мэт олон асуудал гарч байна.

Одоогийн байдлаар 28 дугуй хулгайд алдагдаад байна. Цагдаагийн байгууллагатай хамтарч заримыг нь олж авсан. Гэхдээ GPS-ийг нь алхаар цохиж эвдлээд, дахин ажиллах боломжгүй болгосон байна. Мөн дугуйг нь хагалах, үрүүлийг нь хугалах, эд ангийг нь салгах гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. UBIKE дугуйн үйлчилгээг авдаг хүмүүстээ хандаж “Битгий эвдэж хэмхлээч, эд ангийг нь бүү гэмтээгээч” гэж гуймаар байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих