Ц.Цогзолмаа сайд аа, цэцэрлэгийн засварт тендер зарлаагүй асуудлыг шалгаж өгөөч

5b63ac818f2ae2.66869385Хөдөө орон нутаг гэхээр удирдлагууд нь дураараа дургиж, хууль зөрчдөг газар биш л байлтай. Харамсалтай нь хуулийг гууль болгодог, хамгийн ихээр завхруулдаг газар нь орон нутаг болоод байна.

Сэлэнгэ аймгийн удирдлагуудыг л гэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргах гэж байгаад орон нутгийнхан нь шүүмжлэлтэй хандаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон Тамгын газрын дарга Нарантуяа нар цэцэрлэгийн засварын ажилд тендер зарлалгүй, танил талаараа хийлгэх гэж байгаа асуудал гарчээ.

Тэд Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэгийн засварын ажлыг хийлгэхдээ ямар ч тендер зарлалгүйгээр “Сэлэнгэ сэтгэл сан” ТББ-ыг сонгосон нь цаанаа ашиг сонирхлыг зөрчилтэй гэж хардахад хүргэж байна.

Хамгийн гол нь төсвийн хөрөнгөөр, 60 сая төгрөгийн өртөгтэй ажил үйлчилгээнд тендер зайлшгүй зарлах ёстой.

Гэтэл ямар ч тендер шалгаруулалт явуулалгүй, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Сэлэнгэ аймагт хэд хэд байхад ямар нэгэн шалгуургүйгээр “Сэлэнгэ сэтгэл сан” ТББ-ыг сонгосон нь орон нутгийн байгууллагуудыг нутгийн удирдлагууддаа үл итгэхэд хүргэжээ.

Хичээлийн шинэ жил удахгүй эхэллээ. Хүүхдүүд засаж тохижуулсан цэцэрлэгт тав тухтай суралцах хэрэгцээг хангахын тулд энэ цөөхөн хоногт засварын ажлыг хийж дуусгах нь чухал. Гэхдээ хаанаас, яаж сонгосон нь мэдэгдэхгүйгээр завсар хийлгэх газраа сонгосон нь Монгол Улсын хууль, журмыг зөрчиж байна.

Монгол Улсын иргэн бүр, байгууллага бүр тэгш эрхтэй. Тиймээс БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа та хариуцсан байгууллагуудад тань гарсан энэ мэт булхайг олж илрүүлж, тендер шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт сэлэнгэчүүд итгэлтэй байна.

http://www.zaluu.mn/p/43385.html


URL:

Сэтгэгдэл бичих