Цагдаад зодуулсан жирэмсэн эмэгтэй хэвлий дэх үрээ алдахад хүрсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?

jiremsДорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хүн, ачаа тээвэрлэдэг “УАЗ-469” авто машины жолооч нар зургадугаар сарын 19-нд эсэргүүцлээ илэрхийлж, жагссан. Тэдний энэ үйлдэл олон хүнд хүндрэл учруулж, хүлээлт үүсгэх болж. Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үеэр зохицуулалт хийхээр очсон цагдаа нар хүмүүстэй бүдүүлэг дээрэнгүй харьцаж нэг иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртэсэн. Тэр байтугай жирэмсэн эмэгтэйн хүзүүг багалзуурдсан гэх мэдээлэл олны дургүйцлыг хүргэсэн билээ.

Хохирогч эмэгтэй У.Ариунзаяа сумынхаа “Шонхор мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч эмч нарын оношилсноор хүүхдийг зүрхний цохилт сонсогдохгүй, цус алдсан тул зулбах эрсдэлтэй болсон, уг нь хэвийн өсөлттэй хүүхэд байсан гэдгийг хэлжээ. Болсон үйл явдлын талаар У.Ариунзаяагийн хэлснээр түүний хоолойг багалзуурдаж, хүчтэй түлхэж унагасан цагдаад жирэмсэн гэдгээ учирласан боловч “Тэр чинь надад хамаагүй. Чи явдаг газраараа яваарай” гэсэн аж. Тэрбээр Тухайн өдөр цагдаа нар нэг эмэгтэйг машинаар мөргөж унагасан. Манай найзыг ухаан алдтал нь зодсон. Үнэхээр олон цагдаа байсан. Бүгд хүч хэрэглэсэн. Үнэхээр харгис хүмүүс байна лээ. Би гомдолтой байна. Цагдаад зодуулснаасаа болж хүүхдээ алдах дээрээ тулчихаад байна шүү дээ хэмээжээ. Гэтэл хүний үр удмыг тасалж, нэгэн гэр бүлийн голыг харлуулхад хүргэсэн цагдаад хариуцлага хүлээлгэсэн эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаад хэн хариуцлага хүлээх вэ?

http://updown.mn/54300.html


URL:

Сэтгэгдэл бичих