“Зомби хүн” амиа хорложээ

712-1533273922p1cjv3il1q1di2k8i8h21b5lm6b3МОСКВА. /LIFE/. Канадын “Зомби хүн” нэрээрээ алдартай загвар өмсөгч Рик Женест амиа хорложээ. Биен дээрх олон шивээсээрээ нэрд гарч байсан тэрбээр Америкийн дуучин Леди Гагагийн “Born This Way” дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон юм.

Тэрбээр шавьжны 176, ясны 139 шивээс хийлгэснээрээ биендээ хамгийн олон шивээс хийлгэсэн хүнээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байжээ. Түүний биеийн 90 хувь нь шивээстэй аж.
Р.Женест анхныхаа шивээсийг тархины хавдрын хагалгаанд орсныхоо дараа хийлгэж байжээ. Түүний 3,5 метр өндөр хүрэл хөшөөг Лондон хотын музейд босгох бодолтой байгаагаа Их Британийн зураач Марк Куинн өмнө нь мэдэгдэж байсан юм. Р.Женест өнгөрсөн лхагва гарагт Канадын Монреаль хотод нас баржээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих