ТҮЦ эрхлэгчид амиа хорлоно гэж сүрдүүлжээ

olloo_mn_1533260776_6efe2fec0018be37greatНийслэлийн дүүргүүдэд, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажиллагаа үргэлжилсээр байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан буулгаж байгаа юм.

Харин ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эсэргүүцэл маргаантай тулгарч байгаа бөгөөд зарим иргэд нь ТҮЦ-ээ бараатайгаа ачуулсан, бараагаа олж авч чадаагүй, хүний эд хөрөнгө сэтгэл санаагаар хохироож байгаа учраас хотын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудын ажлын байрных нь үүдэнд очиж байгаад “Хоолноос салгасан эрх баригчдадаа харж бай” хэмээн хэлээд хоолойгоо хэрчиж, амиа хорлоно шүү хэмээн айлган сүрдүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих