ОЙ НАЙМАН САРТАЙ ХҮҮГ ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гарсан 1 ой 8 сартай хүүхдийг хүчиндсэн хэргийг шүүхээс шийдвэрлэжээ. Энэ оны гуравдугаар сард үйлдэгдсэн тус хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх тус хэргийг 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Хэргийг сануулахад, М.Ц нь Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг байсан бөгөөд найз Ч-ийн хамт архи уухдаа ой найман сартай хүүг нь хүчирхийлсэн байдаг. Тэрбээр эцгийг нь хүүхдээ орхин гарсан хойно энэ хэргийг үйлдсэн аж.
URL: