Трамп номлогчийг нь баривчлах шийдвэр гаргасан турк сайдуудад хориг тавьжээ

номлогч_bТуркийн эрх баригчид АНУ-ын иргэн, номлогч Эндрью Брансоныг өнгөрсөн 2016 онд төрийн эргэлт хийхийг дэмжсэн хэмээн буруутгасан юм. Тэрбээр 35 хүртлэх жил шоронд хоригдож болзошгүй байгаа гэнэ. Номлогч эр өдгөө гэрийн хорионд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Анкарагийн эрх баригчдад хандан иргэнийг нь суллахыг шаардсан юм.

Уг шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгээ Анкара мэдэгдсэн.

Тэгвэл АНУ-ын эрх баригчид иргэнийг нь баривлах үйл ажиллагааг зохион байгуулсан  Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюл, Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарт эдийн засгийн хориг тавьж буйгаа зарлалаа.

Сайдуудын АНУ дахь эд хөрөнгийг царцааж, банкны гүйлгээ хийхийг хориглосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих