Тамгын газрын даргыг хутгалсан Б.Идэрчулуун гэж хэн байв?

large-550x300БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинг хутгалсан хэрэг гарсан.  Тус хэргийг үйлдсэн гэх иргэнийг Б.Идэрчулуун гэдэг бөгөөд жагсаал зохион байгуулах хүсэлт тавьсныг дүүрэг нь хүлээж аваагүйд дээрх хэргийг хийсэн талаар ярьж эхэллээ.  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэлийн албанаас “ И нь дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн байдаг.   Тухайн үед дүүргийн Засаг дарга хуралтай байсан тул Тамгын газрын даргын өрөөг зааж өгсөн. Улмаар сэжигтэн Б.И дүүргийн Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохисон.  Энэ үед Тамгын газрын дарга Б.Амартүвшин зохих шаардлагыг тавихад түүнийг хутгалсан байна. 2018 он гарснаар иргэн Б.И Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт жагсаал, цуглаан зохион байгуулах мөн уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй байна. Мөн сэжигтэн Б.И нь дүүргийн Тамгын газарт ирж хэлтэс, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй өмнө нь огт уулзаж байгаагүйг дүүргийн Тамгын газрын албан хаагчид хэлж байгаа. Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван, байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт хадгалагдсан байна. Иймд түүнийг анхнаасаа ‘’Хүн хутгалах зорилго’’-той орж ирсэн гэж үзэж байгаа юм байна.  Харин уг хэргийг санаатайгаар зохион байгуулж дүүргийн Тамгын газрын даргыг Засаг дарга гэж андууран ‘’Бай’’-гаа оноогүй халдлага хийсэн гэх хардлага төрж байгаа. Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна” гэлээ. Мөн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр И нь Баянзүрх дүүргийн харьяат бөгөөд 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Мөн гэмт хэрэгт холбогдогч этгээд “Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” зэргээр мэдүүлжээ. Харин түүний дүү Б “Манай хамаатнуудаас дүүргийн Хот тохижилтын газар ажилладаг болон ажиллаж байсан хүн байхгүй. Манай ах хэд хоногийн өмнөөс өвчин нь хөдлөөд янз бүрийн юм ярьдаг нь эхэлсэн. Бас утга нь ойлгомжгүй юм бичээд байдаг юм. СЭМҮТ-д эмчийн хяналтад ороод олон жил болж байгаа” гэдэг тайлбар өгчээ. Хэргийн газарт ажилласан цагдаагийнхан хэрэгт холбогдогч И-гийн авч явсан утга тодорхой бус үгстэй лоозон, сэтгүүл, “Би Монгол хүн, Трам” гэх мэт үгтэй цаас тогтоосон малгай зэргийг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.  Гэмт хэргийн холбогдогч И нь “Шезопрени” өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай этгээд юм байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих