МакГрэгор, Нурмагомедов нар тулалдаж магадгүй
Ирландын нэрт тулаанч Конор МакГрэгор 2018 онд Оросын тамирчин Хабиб Нурмагомедовтой тулалдана хэмээн итгэж, найдаж байгаа аж. Холимог тулааны тамирчин МакГрэгор талууд энэ тулааныг хийх тохиролцоонд бараг хүрсэн хэмээн мэдэгджээ.
Гэхдээ яриа хэлэлцээр аман хэлбэрээр явагдаж байгаа аж. Тэдний тулаан Лас-Вегас хотод зохиогдох өндөр магадлалтай байгаа гэнэ. Харин МакГрэгор Оросын тулаанчтай Нью-Йорк хотод нударга зөрүүлэхийг хүсэж байгаа билээ. Энэ тулаан болвол хоёр тамирчин дор хаяж 10 сая долларын шагнал хүртэхийг зорьж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: