МАН-ЫН ГИШҮҮД Ц.САНДУЙГ НАМААСАА ХӨӨХИЙГ ШААРДАЖ ЭХЭЛЖЭЭ
Сүүлийн үед МАН-ын гишүүдээс намын удирдлагадаа “60 тэрбум”-ын хэргийг мухарлахтай холбоотойгоор Ц.Сандуйг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчөөс эргүүлэн татаж, улс төрийн хариуцлага тооцон, МАН-ын гишүүнээс хөөхийг шаардсан хүсэлт олноор ирүүлэх болсон талаар эх сурвалж мэдээлэв.
Одоогоос дөрвөн жилийн тэртээ буюу 2014 оны есдүгээр сарын 8-нд “Шинэ Монгол хаад” групп ХХК-ийн байрны дөрвөн давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болж, монголчуудыг доромжилсон нь илэрч олны дургүйцэл зэвүүцлийг төрүүлсэн билээ.
МАН-ын гишүүд М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдах, улмаар улс төр дэх нөлөөг нь багасгаж, өдгөө УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах гол шалтгааны эзэн нь Ц.Сандуйг хэмээн үзэж буй ажээ.
http://seruuleg.mn/173
URL: