Сураггүй болсон Япон сэтгүүлчийг Исламын улс бүлэглэл барьцаалжээ

Японы чөлөөт сэтгүүлч Жүнпэй Яасуда өнгөрсөн 2015 онд иргэний дайн дэгдээд буй Сири улсад сурвалжлага бэлдэж явахдаа сураггүй алга болсон юм. Сэтгүүлч залуу алан хядах “Исламын улс” бүлэглэл барьцаалжээ.

35928

Тус бүлэглэл залуугийн бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тэрбээр “Намайг Умар гэдэг. Би Өмнөд Солонгос улсын иргэн. Та бүхэн миний амийг аврахыг хүсч байна” хэмээн хэлжээ.

Японы Засгийн газар  уг бичлэгийг шалгаж буй бөгөөд ямар шалтгаанаар өөрийгөө Солонгосын иргэн хэмээн хэлснийг тогтоохоор ажиллаж байна.

“Мөн түүнийг Исламын улс бүлэглэл хулгайлаагүй өөр бүлэглэл хулгайлсан байх магадлалтай. Учир нь Исламын улс бүлэглэл сэтгүүлчийг хулгайлсан бол гурван жилийн турш бидэнд мэдэгдэхгүй байх учиргүй” хэмээн мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/499476


URL:

Сэтгэгдэл бичих