Энэ жил есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орно
БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн шинэ жилд шинээр есөн цэцэрлэг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.
Энэ талаар өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цолзолмаа мэдээлэл хийв. Тэрбээр, “Энэ оны эхэнд БСШУСЯ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 281 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүнээс нийслэлд 47, орон нутгуудад 81, ТӨБЗГ-т 59 ажлын эрхийг шижлүүлсэн байна. Ингэснээр БСШУСЯ-нд 81 ажил нь үлдэж байгаа юм. Одоогоор нийслэлд эрх шилжсэн ажлуудын гүйцэтгэл 55 хувь, орон нутагт 93 хувь, ТӨБЗГ-т шилжүүлсэн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Харин БСШУСЯ-ны хариуцан хэрэгжүүлж буй ажил 87 хувьтай хэрэгжиж байгаа. БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж, орон нутагт эрх шилжүүлсэн ажлуудын явцтай танилцсан.
Удахгүй баруун аймгуудад ажиллана. Энэ оны есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад хүлээн авна. Мөн гурван сургуулийн өргөтгөл хүлээж авах юм. Үлдсэн төсөл, хөтөлбөрүүдийг 2019-2020 онд бүрэн хэрэгжүүлж, бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах зорилтоо биелүүлнэ” гэлээ.
URL: