ТУУЛ ГОЛООС ДАХИН ЦОГЦОС ОЛДЖЭЭ

olloo_mn_1533102669_golАмарч зугаалж явахдаа архи дарс хэтрүүлэн хэрэглэж гол руу хөл алдаж унаад живэх тохиолдол гарсаар байна.

Хоёрхон хоногийн өмнө Туул голоос 40 гаруй насны эрэгтэй хүний цогцос олдсон бол өчигдөр бас дахин эмэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газарт иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тиймээс иргэдийг аялж зугаалж байхдаа анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг цагдаа болон онцгойгийн газраас сануулсаар байна.


URL:

Сэтгэгдэл бичих