Хан-Уул дүүрэгт гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Хан-Уул дүүргийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд зургаадугаар сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж, дүүргийн суурин хүн ам статистик үзүүлэлтээр 171650 хүн боллоо.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа нь долоодугаар сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна.
Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлжээ.
URL: