МАХН-ын гишүүдийг баривчлахыг завджээ
МАХН-ын дарга Н. Энхбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэсэн зартай хэвлэлийн хурал дөнгөж сая Монгол ньюс мэдээллийг төвд боллоо. Гэвч Н. Энхбаяр ажилтай болоод ирсэнгүй бид төлөөлж ирлээ гэж тус намын гишүүд дэмжигчид хэвлэлийн хурал хийлгэсэн. Мэдээллийн эхэнд тус намын гишүүн Баярсэлэнгийн биед цагдаагийнхан халдсан талаар мэдээлэл хийлээ. Тухайн эмэгтэйн хэлж байгаагаар өчигдөр үд дунд цагдаагийн газраас албан дуудах хуудас өгсөн аж. Харин энэ хуудас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72-р зүйлийг үндэслэн сэжигтэн, яллагч , шүүгдэгчийг албадан баривчлахыг үндэслэн өгчээ.
Гэтэл Баярсэлэнгэ нь шүүгдэгч яллагч сэжигтэн биш учраас баривчлах үндэслэл байхгүй гэхэд цагдаагийнхан түүний биед хүч хэрэглэн , биед нь гэмтэл учруулсан гэнэ.
Энэ цагдаагийнхны цаанаа Ц. Нямдорж сайд болон Улсын прокурор Дорлигжав нар байгаа гэдгийг тус намаас мэдэгдлээ. Түүнчлэн өнөө өглөө МАХН-ын ахмад гишүүн Шонхой гэх хөгшнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дуудаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн ирж, байцаалт өг хэмээн дууджээ.
Учир нь хэдхэн хоногийн өмнө Шонхой, Баярсэлэнгэ нар нь Хууль бус хувьчлалтай холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг хорисон байдлыг эсэргүүцэж жагсаал хийсэн юм.
Тиймээс жагсаал хийсэн иргэдийг “Хууль бус хувьчлалтай холбоотой хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчийн ажилд саад учруулсан,” гэсэн үндэслэлээр баривчилахыг завдсан аж.
Түүнчлэн Шонхойг өчигдөрхөн Авилгатай тэмцэх газарт дуудаж мөн байцаалт авсан талаар дуулгалаа.
Ямар ч байсан нийгэмд үүсээд байгаа уг асуудлын цаана улс төрийн асуудал байгаа бөгөөд, МАХН-ын гишүүд дэмжигчдийн зоригийг мохоож, МАХН-ын дарга Н. Энхбаярыг сонгууль нэр дэвшүүлэхгүй гэсэндээ хууль хяналтынхан саад болж байна хэмээн хэвлэлийн хуралд оролцсон гишүүд хэллээ.
Г.Туяа
URL: