Туркийн Засгийн газар Вэйсел Акчайг хулгайлах оролдлогод хамааралгүй гэв
Өчигдөр буюу Даваа гарагийн орой Туркийн гадаад хэргийн яам Монголын нутаг дэвсгэрт хүн хулгайлахыг оролдсон гэх мэдээллийг эрс няцаасан мэдэгдэл хийжээ.
Туркийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийн хурал дээр “Баасан гаригт Монголоос Туркийн иргэнийг хулгайлахыг завдсан хэрэгт харамсаж байна. Туркийн засгийн газар үүнд ямар ч хамааралгүй” гэсэн юм.
Баасан гарагийн өглөө Монгол Улсын нийслэл Улаанбаатарт Турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас таван хүн микроавтобусанд суулган авч явсан талаар найз нөхөд, гэрчүүд хэлсэн хэмээн “Yahoo” сайтад мэдээлжээ.
Туркийн агаарын хүчний ТТ4010 дугаартай онгоц энэ үед Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байв. Гэвч Монголын эрх баригчид Турк сургуулийн захирлыг авч явахыг хориглосны дараа уг онгоц тухайн өдрийн орой буцаж ниссэн.
Акчайн удирддаг Улаанбаатар Эмпати сургуулийг Туркийн засгийн газар 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг Фетуллах Гюлений олон улсын сүлжээний нэг хэсэгт тооцдог аж. Харин Вейсел Акчай болон бусад удирдлагууд нь өөрийн сургуулийг Гюлентэй холбоогүй, Германы хөрөнгө оруулалттай боловсролын байгууллага гэж мэдэгдсэн.
Туркийн засгийн газар 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг Фетулла Гюлентэй холбоотой хүмүүсийг хулгайлах оролдлого хийж байж магадгүй гэх таамгийг бий болгоод байгаа юм.
Монгол улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Туркийн Элчин сайдын яаманд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлах гэсэн оролдлого нь “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн” гэж үзэн анхааруулжээ.
Вэйсел Акчайг хулгайлахаар ирсэн онгоц Баасан гаригийн орой буцаж ниссэн гэж албаны хүмүүс хэлж байна.
2016 оны долдугаар сард Туркийн засгийн газарт төрийн эргэлт хийхээр завдсан гэх Фетулла Гюлений бүлгийг террорист үйл явдал хэмээн буруутгаж үүнтэй холбоотой гэх 80,000 гаруй хүнийг баривчлан саатуулсан юм.
Төрийн өмчит Анадолу мэдээллийн агентлагаас даваа гаригт Туркийн Дотоод хэргийн яам Киприйн арлаас Гюлентай холбоотой гэх 50 хүнийг барьсан гэж мэдээлсэн хэмээн “Yahoo” сайтад нийтэлжээ.
http://eagle.mn/r/48086
URL: