Жиргээ: Сургуульд буун дуу гаргавал яах бол…
Нохой гаргахаар ямар харгис нийгэм вэ гэж эрхгүй бодогдоно. Хүнд эрхэлхээс цаашгүй амьтныг хармагцаа л, хүүхдээ дагуулж явсан ээж “Ий, тэр чамайг хазах гээд ирж байна. Шүдийг нь хар даа” гэж ирээд л хүүхдээ угзчина. Сургуулийн хашаанд орвол өөр нэгэн ээж “Би хүүхдүүдтэйгээ тогломоор байна. Нохойгоо аваад гарчих” гэж өмчирхөнө. Хүүхдээ багаас нь амьтанд дургүй, хувиа хичээж, бусдад бурууг тохсон хүн болгож байна гэдгээ тэд мэддэг болов уу? Уг нь тэр өмчид нь энэ мэт нөхдүүд архиа ууж, элдэв хараалаа урсгаж, бааж, шээж балиартахыг үзүүлж өгнө дөө.Өдөр болгон шахуу л сууж байх нь энүүхэнд. Ирээдүйн эздэд амьтныг энэрэх, хайрлах, хамгаалахыг зааж, ядаж худлаа ч болтугай хэлэх ёстой сурган хүмүүжүүлэгчид ч хүүхдүүдийн нүдэн дээр гэмгүй амьтныг шууд л ад үзнэ. Нохойн жогорхойгоо уутанд авсаар байгаад л нэг ийм хэрүүлийг өдөр болгон шахуу хийдэг боллоо. Нохойтой зарим хүмүүст ч буруу бий л дээ. нохойныхоо баасыг авчихдаггүй олон хүн бий. Эв зүйгээр ярилцаад нэмэр алга. Багш хүн “нохойг чинь буудна шүү п…да минь” гэв ээ. Би ч “Сургуулийн орчинд буун дуу гаргаад өөрөө л шоронд суух байх даа” гэсээр саллаа. Багш уу, зандалчин уу? Энэ асуудал мөддөө шийдэгдэхгүй л байх. Энийг өөрчлөхийн тулд нохой тэжээгчдээс эхлээд бүгд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байх. Ялангуяа сурган хүмүүжүүлэгчдээсээ эхлэхсэн. Дэлхийн дулаарч, гол горхи ширгэж, хаа сайгүй хог тарьдаг нь хэн сэн билээ. Бөмбөрцгийг бид л сүйдэлж байгаа. Энэ орчлон зөвхөн хүнд зориулагдаагүйг хэзээ ухаарах вэ? Хүмүүс ээ!
https://www.facebook.com/narantugs.tugsuu.3/posts/2045588362126472
URL: