ИНЕГ-ын зарим удирдлага УИХ-ын гишүүнд агсам тавьжээ

35875
ИНЕГ-ын VIP өрөөнд энэ сарын 25-нд  нэгэн сонирхолтой хэрэг болжээ. Тус газрын удирдлагууд УИХ-ын гишүүн Я.Содбаатарт агсам тавьж, танхайрсан байна.  Тодруулбал,  ИНЕГ-ын Аюулгүй байдлын асуудал хариуцсан дарга М.Гүен, Зорчигч тээврийн асуудал хариуцсан дарга н.Батсүх нар тухайн үед архидан согтуурч, УИХ-ын гишүүнд хандан үг хаяж, агсам  тавьжээ.  Энэ хэрэг тухайн үед зорчиж байсан зорчигчид болон ажилчдын анхааралд орж, нэлээд үймээн болсон байна.  Тухайн үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар  гэр бүлийнхэнтэйгээ явж байсан гэнэ. Зорчигч тээврийн асуудал хариуцсан дарга н.Батсүх нь тус газрын нэлээд том албан тушаалтны дүү юм байна.  Ийнхүү ИНЕГ-ын удирдлагуудын архидан согтуурч, танхайрсан асуудал хэдэнтээ болж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд гэхэд ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар “Жуулчин” ресторанд шоудаж, улмаар зөөгч залуу  Т-г зодож танхайрсан хэрэг гарсан. Сүхбаатар дүүргийн I хэлтсийн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.    Тэд хохирогч Т-гийн хамрыг нь хугалж, танхайрсан хэрэг гарсан билээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих