О.Магнай: Маргааш Төрийн ордонд хошин шог тоглоно шүү

Жагсаал, цуглаан өрнүүлж төрийн тогтолцооны буруу зөрүүг шүүмжилж багагүй хэл аманд өртдөг О.Магнайг зарим хүн гайгүй сайн тэмцэгч гэдэг. Хорь гаранхан насандаа төрийн түшээдтэй “үзэлцэж” эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэгчлэн тэмцэж, жагсаж, “аавын хаалга” татаж нилээдгүй зүйл үзэж туулсан тэрээр ирэх оны сонгуульд “санаатай” байгаа гэнэ лээ. Гэхдээ одоогоор энэ талаар өөрөө үгүйсгэж байгаа ч журмын нөхөд нь түүнийг зөөлөн суудалд “зүтгэх” бодолтой байгаа талаар нь жиг жуг хийх болжээ. Мөн сүүлийн үед сонгуулиас гадна нэг зүйл түүний санааг маш ихээр зовоож, дургүйг нь хүргээд байгаа аж. Тэрээр “Өнгөрсөн найман сард Д.Болд Төрийн ордонд тоглолт хийчихлээ. Одоо дахиад Б.Чинбат тоглолт хийх гэнэ. Амьд явахад юм юм үзэх юм даа. Өнөөдөр поп тоглолт болж байна. Маргааш энэ Төрийн ордонд чинь хошин шог тоглоно доо харж л байгаарай” хэмээн хүн хүнд ярьж яваа гэнэ лээ.

Н.Хувьзаяа secret


URL:

Сэтгэгдэл бичих