Конор МакГрегор олон нийтийн ажил хийж, уураа хянах сургалтанд сууна

b0c5148c994a746cgreatUFC-гийн холимог тулааны од Конор МакГрегор өнгөрөгч дөрөвдүгээр сард Барклэйс Центр цэнгэлдэх хүрээлэнд тамирчдын автобус руу халдсан билээ. Тэгвэл уржигдар Брүүклинд түүнд холбогдох хэргийг шүүх хурал болж тулаанч эрийг буруутай хэмээн үзжээ.

Шүүх хуралд МакГрегор өөрийн биеэр оролцсон бөгөөд ямар нэгэн царайны хувирал гаргалгүй сууж байсан гэнэ. Уур омгоо барьж дийлэлгүй гаргасан үйлдлийнх нь төлөө Конорт шүүгч нар таван өдөр олон нийтэд тустай ажил хийх, уураа хянах сургалтанд суух болон хүмүүсийн хохирлыг барагдуулах шийтгэл оногдуулсан ч хорих ялаар шийтгээгүй юм.

Шүүх хурлын дараа МакГрегор шүүгч нарт “урагш ахих” боломжийг нь хааж боогдуулаагүйд талархсанаа илэрхийлжээ. “Би найзууд, гэр бүлийнхэн болон шүтэн бишрэгчдэдээ “Намайг дэмжиж байсанд баярлалаа” гэж хэлмээр байна” гэсэн байна.

30 настай ирланд тулаанч эр өнгөрөгч дөрөвдүгээр сард хэсэг нөхдийн хамт UFC-гийн тамирчид сууж явсан автобус руу халдаж, цонх шилийг нь хагалан танхайрсныхаа төлөө баривчлагдсан билээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих