Элэгний B, C вирус тодорхойлох эмнэлгүүдийн нэрс

35834

Оном сангийн харьяа, Элэгний төв АНУ-ын Сейпхейд корпорацтай хамтран хепатитын вирусийн ачаалал тодорхойлох буюу РНХ/ДНХ тоолох тоон шинжилгээ хийдэг системийг Монгол Улсад нэвтрүүлээд байгаа билээ. Тэгвэл уг системээр элэгний вирусийн идэвхжил тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт хамрагдсан 31 лабораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан байна. Шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораторд өгөх бөгөөд үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлэх аж.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн лабораториуд:
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
4. Хавдар судлалын үндэсний төв
5. Багануур эрүүл мэндийн төв
6. Интермед эмнэлэг
7. УБ Сонгдо эмнэлэг
8. Грандмед эмнэлэг
9. Аллергимед эмнэлэг
10. Монгол Хьюндай эмнэлэг
11. Итгэл эмнэлэг
12. Онкоген лаборатори
13. “Гялс” Анагаах ухааны төв
14. Мобио лаборатори
15. Оношмед лаборатори
16. “Бона Вита” лаборатори
17. “Протолаб” лаборатори
18. Элэгний төв лаборатори
19. “Гэгээн Ар Үр” лаборатори
20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
21. “Евростандарт лаборатори
22. Хаппи веритас

Л.Сайнбаяр

http://www.24tsag.mn/a/163688


URL:

Сэтгэгдэл бичих