Зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлжээ

15329105435b5e5bcf91274Сүүлийн жилүүдэд төрсөн эцэг болон ойр дотны хүмүүстэй хүчирхүүлж хохирогч болсон бяцхан үрсийн тоо өссөөр байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч олныг цочирдуулсан.

Тэгвэл, хамгийн сүүлд зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь хүчиндсэн аймшигт хэрэг нийслэл Улаанбаатар хотод гарсан байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд суух зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь болох 32 настай этгээд хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байна. Эл хэргийг одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/26e853384


URL:

Сэтгэгдэл бичих