Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИХ ХУРЛЫН ДАРГЫГ ЁС ЗҮЙН ХОРООНД ѲГЧ, ИРГЭНИЙ ХѲДѲЛГѲѲНИЙХѲНТЭЙ УУЛЗАЖ ЭХЭЛЖЭЭ

35832

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийх 19 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-д хүргүүлээд Хууль зүйн байнгын хорооноос “Үгүй” гэсэн хариу авсан.

Улмаар 25 гишүүний хамтаар Ээлжит бус чуулган зарлуулах шаардлагыг 2018.7.10-нд УИХ-ын даргад ѳгсѳн. Гэвч энэ талаар Хууль зүйн байнгын хороо дахиад татгалзсан хариу ѳгч, АТГ-ын Тамгын хэлтсийн даргаас Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцуулах бичиг УИХ-д иржээ. Иймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ѳнѳѳдѳр /2018.7.27./ 60 тэрбумын ярианд оролцсон, Нийтийн сонсгол, Ээлжит бус чуулганыг хууль зѳрчин гацааж байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ын Ёс зүйн хороонд ѳгчээ. Мѳн Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон тухай эр сурвалж мэдээлж байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ойрын ѳдрүүдэд Иргэний хѳдѳлгѳѳний удирдлагуудтай ээлж дараалан уулзаж эхэлжээ. Учир нь Л.Оюун-Эрдэнэ “Хэрвээ АТГ дээр дараастай байгаа 60 тэрбумын яриа, бусад хэргийн талаар Ээлжит бус чуулган зарлаж, Нээлттэй сонсгол хийхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжих болно” гэж УИХ-ын дарга М.Энхболд, Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдсэн байна. Тиймээс Иргэний хѳдѳлгѳѳнийхнѳѳс тусламж хүсч, хамтран ажиллахаар ийн уулзаж байгаа бололтой.

Эх сурвалж: ekhsurvalj.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 30 July 2018

МРНГОЛЧУУД НИЙТЭЭРЭЭ ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ ТАЛД 100ХУВЬ САНАЛ НЭГ ЭНХБОЛД ЗҮГЭЭР Л АЖИЛАА ӨГ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ЛУЙВАРИЙН ТӨР МАНАН ЁСТОЙ НАЙМААЧИДИЙН МАН ХАРАГДАЖ БНА ИЧИХ ЁСТОЙ ЁС СУРТАХУУНТАЙ БАЙХ ЁСТОЙ ЭНХБОЛД АЖИЛАА ӨГ !

Сэтгэгдэл бичих