Уйл даа уйл хүмүүсээ
Уяхан дэлхий уйлахдаа бороо асгарч уйлдаг
Улам их гомдохдоо үер асгаруулж тайтгардаг
Хүн бүхэнд уйлах хос мэлмий байдаг
Хүрч гарахгүй оргилдоо түүнийг гаргаж тайтгардаг
Зөрөг харгуйн эхэнд сувдан нулимс бөмбөрдөг
Зөндөө хүлээсэн болзоонд баярын бөмбөлөг бүрэлддэг
Алтан нарны цацрагийг мэдэрч байгаа даа уйл
Амрагийн ариун хайранд бөмбөрч байгаа даа уйл
Ачлалт буурлууддаа эрхэлж байгаа даа уйл
Өсөхдөө гомдлож бүү уйл
Өөдлөхдөө гиншиж битгий уйл
Уйлсан бүхэнд сайхан ирдэггүй учир
Уйлвал усан бороо орж буй мэт уйл
Уярвал уянгат эгшиг цараалж буй мэт уянга л
Яасан ч бай харин хий хоосон бүү уйл
Уйлах дуулах хоёр учиртай
Уудам дэлхий уяралтай
Уйл даа уйл хорвоо юм чинь
Харин байнга битгий бороошоорой хүмүүс ээ!
Г. Дашдорж 2018 он
URL: