Баячуудын хүүхдүүд яагаад өндөр төлбөртэй сургуульд сурдаг вэ?

surguuliХуучны танил тооны багш тэтгэвэртээ суужээ Тэрээр тусгайлан ганцаарчилсан тооны сургалт явуулж математикийн шалгалтанд бэлддэг ажээ. Эцэг эхийнх нь хүсэлтээр ихэвчлэн тусгай сургууль олон улсын өндөр төлбөртэй хувийн сургуулийн сурагчидад ганцаарчилсан сургалт явуулж байгаа юм байна.

Тэдний сургуулийн жилийн сургалтын төлбөр нь 10 сая төгргөөс дээш гэнэ Ийм өндөр төлбөртэй байж яагаад тооны хичээл гэрээр дахин хичээл заалгах шаардлага байгааг асуулаа. Сургалт нь хариугүй гэнэ. Баячууд ихэнхдээ хүүхдээ дэв зиндааг нь барихын тулд олон улсын өндөр төлбөртэй сургуульд суралцуулдаг ажээ. Даргын ч юм уу сайдын хүүхэд том бизнесмэний хүүхэд жолоочийн хүүхэдтэй нэг ширээнд нэг ангид байх энэ тэр бол хуучны түүх юм гэнэ.

Бас гадаад хоёроос гурван хэлтэй болох суурь тавигддаг юм байна. Ингээд хар багаас нь Монголоос жирийн амьдралаас тасдаж монгол хэл ёс заншлаас хар бор ажлаас монгол ахуйгаас хүчээр салгаж ирээдүйд баруунд гарах бэлтгэлийг нь базаадаг ажээ. Гэтэл Брак Обамагийн бага охин зуныхаа амралтаар 350 хүнтэй зоогийн газарт цагаар ажиллаж мөнгөний кассчин хийж, ширээ цэвэрлэж, аяга таваг угааж заалны цэвэрлэгээ хийж байна.

Оросын бизнесмен уурхайн эзэн Сергей Хэнтийн Цэнхэр мандал дахь уурхайдаа 17 настай хүүгээ уурхайчины хар ажил хийлгэж байхтай энэ зун тааралдав. Монголын дээдсийн хүүхдүүд амьдралаас тасархай өсөж байна Ингээд нөгөө булбарайхан нөхдүүд баруунд гарч нэг хавтас олж аваад буцаж ирээд Монгол төрийг удирдана. Сайд, дарга болно гээд зүтгэх ажээ. Харворд Оксфордод монгол орныг хөгжүүлэхэд амин чухал тустай ямар боловсрол олгодогийг би мэдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих