Дэлхийн аваргын шилдэг гоолыг Павар хийжээ
Францын хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч тоглогч Бенжамен Павар саяхан ОХУ-д болж өнгөрсөн ДАШТ-ий шилдэг гоолын эзэн болжээ. Шилдэг гоолд 18 тоглогчийн оруулсан бөмбөг нэр дэвшсэн ч Францын тоглогчийн Аргентины шигшээ багийн хаалганд оруулсан гоол хамгийн гоёмсгоор тодорчээ.
Аргентинчууд өөр нэг гоёмсог гоолоос болж гэртээ харьсан юм. Хорватын тоглогч Лука Модричийн тэдний хаалганд хийсэн бөмбөг гоёмсгоороо гуравт бичигджээ. Дэд байрт Колумбийн тоглогч Хуан Кинтерогийн Японы шигшээ багийн хаалганд хийсэн бөмбөг орсон байна.
URL: