Н.Энхбаяр До. Чулуунбаатарыг сүрдүүлжээ
Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудлаас болж нэгэн үе хэцүү нэртийнд хоригдсон МУСГЗ До.Чулуунбаатарыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “рекетлэжээ”. Өөрөөр хэлбэл тус сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа мань эр Н.Энхбаяраас багагүй хэмжээний мөнгө авсан бөгөөд тэр ч утгаараа хоригдож байх хугацаандаа мань хүний талаар ганц ч үг дуугараагүй ажээ.
Тэгээд ч тэр өөрийг нь “аав”-ынд байх хугацаанд ганц ч эргээгүй экс Ерөнхийлөгчид гомдсон байж таарна. Тэгээд л энэ асуудал хаагдаасай, элдэв хэл ам татлахгүй хэмээн гүрэлзэж байсан ч Н.Энхбаяр түүнийг гомдрол гаргахгүй бол их хэмжээний мөнгө авсан хэмээн мэдэгдэнэ хэмээн сүрдүүлсэн юм байх.
Нэгэнт үрэн таран хийчихсэн мөнгөний өрөнд орохгүйн тулд зохиолч сэтгүүлч До.Чулуунбаатар нийслэлтэй заргалдахаар өргөдөл өгснөөр өдгөө шүүх хурал хийхдээ тулчихаад байгаа хэрэг. Ингэхэд Н.Энхбаяр гэдэг хүний шунал ихээ олон хүний эрх ашгийг хаах юм даа. Яасан ч ханаж цаддагүй арвин их шунал гээч вэ. Хөлдөө хөөрхий До-г чирч яахнав дээ хэмээн ярилцах хүн олон байна.
URL: