2000 онгоц “залгисан” Невадагийн гурвалжингийн нууц

Америкийн Невада мужид маш нууц агаарын нисэх хүчний бааз 51 дүгээр бүсэд байрладаг гэдэг. Үүнээс гадна тус муж тэр чигтээ хадархаг, элсэн цөлтэй газар юм. Гэхдээ энэ газарт аймшигт нууц бий. Өнгөрсөн 60 жилд ойролцоогоор 2000 шахам онгоц энэ газрын дээгүүр нисэж яваад сураггүй алга болжээ. Тиймээс  51 дүгээр бүс орчмын газрыг “Невадагийн гурвалжин” гэж нэрлэх болсон юм. Чухам ямар далдын хүчин энд оршиж байна вэ?

e1c1063e24d0b225207d497a0c659ca8

 

1Невадагийн гурвалжингийн газарзүйн байрлал

 

Невада мужийн Лас Вегас хотоос зүүн хойд зүг рүү Калифорни мужийн Фресно хот, мөн Невадагийн Рено хот хүртэлх хэсэг газрыг Невадагийн гурвалжин гэдэг юм. Уг гурвалжин дотор Йосемите, Секвойя, Кингс-Каньон гэх гурван том үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг.

Гурвалжин дотор мөн Сиерра Невада уул 643 км урт сүндэрлэдэг юм. Харин хамрах хүрээ нь 40.233 км хүрдэг бөгөөд дөрвөн км өндөр Витни уул бас бий. Тиймээс энэ уулан дундаас алга болсон онгоц хайна гэдэг амаргүй ажил юм.

 

Невадагийн гурвалжингийн газарзүйн байрлал

2Алга болсон зуу зуун нисэх онгоц

 

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд ойролцоогоор 2000 онгоц Невадагийн гурвалжнаас алга болжээ. Энэ нь сар болгон гурван онгоц алга болдог гэсэн үг юм.  Хамгийн гайхмаар нь эдгээр онгоцны ихэнх нь хэзээ ч олдоогүй олдож байгаагүй гэнэ. Онгоц сүйрсэн ямар ч үл мөр, хүний бие олдоогүй.  Тэд яг л агаарт замхран алга болсон мэт сураггүй болсон.

Манай гаригийн хамгийн аймшигт гурвалжин нь Бермуд гэх боловч Невадагийн гурвалжин дээгүүр нисээд алга болсон онгоцны тоо Бермудынхаас хол давжээ.

 

Алга болсон зуу зуун нисэх онгоц

351 дүгээр бүс

 

Невадагийн гурвалжин дотор хамгийн нууцлаг агаарын нисэх хүчний бааз байрладаг 51 дүгээр бүс бий. Энэ нь тохиолдол уу, үгүй юү, мэдэхгүй. Хамгийн алдартай нэг таамаг бол 51 дүгээр бүсэд ямар ч онгоцыг ойртуулдаггүй, буудаж унагаадаг гэдэг юм. Тиймээс энэ газарт маш олон онгоц алга болдог байх. Бас нэгэн сонирхолтой таамгаар энэ газарт харь гаригийнхан байрладаг гэж үздэг юм. Гэхдээ дээрх хоёр таамаг ямар ч үндэслэлгүй. Учир нь хэд хэдэн цэргийн онгоц ч мөн энд сүйрч, дэлбэрч байсан гэнэ.

 

51 дүгээр бүс

4“Gambler’s Special” нислэгийн багт юу тохиолдсон бэ?

 

1969 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Hawthorne Nevada Airlines”- ийн “Gambler’s Special” нэртэй 708 дугаар нислэгийг үйлдсэн онгоц Невадагийн гурвалжин дээгүүр нисэж байгаад алга болжээ. Хөлөгт нийт 32 зорчигч, хөлгийн багийн гурван хүн явж байв. Нэгэн эр ууланд авирч байгаад уруулын будаг, сормуусны будаг, зоос, онгоцны үйлчлэгчийн хүрэм олжээ. Эрэл хайгуул хийсний эцэст нас барсан таван хүний цогцсыг илрүүлсэн байна. Онгоц Витни ууланд осолдсон гэнэ. Задлан шинжилгээний үр дүнд онгоцонд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй болох нь тогтоогджээ. Ийнхүү чухам юуны учир онгоц осолдсон нь учир битүүлэг хэвээрээ үлджээ.

 

5Алга болсон “B-24” сөнөөгч онгоц

 

Алга болсон хамгийн анхны онгоцнуудын нэг 1943 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр бүртгэгджээ. “В- 24” сөнөөгч онгоц Калифорнийн Фресно хотоос Бейкэрсфиелд, Аризонагийн Тускон хот руу нааш цааш нисэж, сургуулилалт хийж байжээ. Дэслэгч Турвей, Роберт Хэстер нар нэг хоёрдугаар нисгэгчийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Мөн онгоцонд хөлгийн дахиад дөрвөн гишүүн зорчиж явжээ.

Тус сөнөөгч онгоц алга болсны дараах өдөр есөн өөр сөнөөгч онгоц тэдний эрэлд гарчээ. Байдал мөн л эвгүйтэж, “В-24”-ийн эрэлд гарсан нэг сөнөөгч онгоц мөн алга болсон гэнэ. Тус онгоцонд цэргийн ахлах командлагч Уильям Дарден сууж явжээ. Түүний онгоцыг 1955 онд Хантингтон нуурын ёроолоос олсон байна. Нуурын гадаргуугаас 57 метрийн гүн рүү живсэн онгоц дотор хөлгийн багийнхан сандал дээрээ суусан байдалтай олдсон юм.

 

Алга болсон “B-24” сөнөөгч онгоц

61957 онд алга болсон сургуулилалтын онгоц

 

1957 оны тавдугаар сарын 9-ны өдөр нисэх хүчний дэслэгч Дэйвид Стивс (Lieutenant David Steeves) “Т- 33” сургуулилалтын тийрэлтэт нисэх онгоц жолоодон Сан Францискогоос Аризона руу нисэж байжээ. Түүнийг алга болоход нь эрчимтэй эрэл хайгуул хийсэн ч олдоогүй учир нас барсан гэж зарласан юм. Гэхдээ алга болсноос хойш 54 өдрийн дараа нисгэгч Кингс-Каньонд иржээ.

Түүний нисэж явсан онгоцны далавчинд асуудал гарсан тул шүхрээр үсэрч буухаас өөр аргагүй болсон гэж тэрээр хэлсэн юм. Газардахдаа хоёр хөлөө гэмтээж, даарвал нөмрөхийн тулд шүхрээ чирч явсан гэнэ. Хүйтэн цаг агаарт тэрээр 15 өдрийн турш 32 км газар мөлхжээ. Тэгээд цэцэрлэгт хүрээлэнгийн орхигдсон байшингаас идэх зүйл олж, загас барьж идэн хүч тамир ороод суурин газрын зүг явсан гэнэ.

 

1957 онд алга болсон сургуулилалтын онгоц

7Ор сураггүй алга болсон өөр нэгэн түүх

 

1941 онд дэслэгч Леонард Лийдон (Leonard C. Lydon) дивизийн нэг байлдагчийн хамтаар гурвалжин дээгүүр нисэх үедээ шүхрээр ослын буулт хийжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл тус сөнөсөн онгоцны үлдэгдлийг олоогүй байна.  Дэслэгч онгоцыг сөнөж, дэлбэрч байхыг нь хүртэл харсан гэдэг.

1964 оны наймдугаар сард үл хөдлөх хөрөнгийн ажилтан Чарльз Огл (Charles Ogle) гэгч нэгэн эр Оаклэндаас Лас Вегас руу нисээд хэзээ ч эргэж ирээгүй гэдэг. Түүнийг тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан туршлагатай нисгэгч байсан тул аюул гарсан үед  юу хийхээ сайн мэдэх байсан гэж ойр дотныхон нь ярьдаг юм. Түүний биеийг ч, жолоодож явсан онгоцыг нь ч олоогүй гэнэ.

 

Ор сураггүй алга болсон өөр нэгэн түүх

8Гэнэтийн хүчтэй салхи ба дельта 191 нислэг

 

1985 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Delta Air Lines”-ий 191 дүгээр нислэг Даллас нисэх онгоцны буудал дээр буулт хийх гэж байхдаа усны нөөц савыг мөргөж осолджээ. Энэ үеэр нийт 137 хүн нас барж, 20 хүн гэмтжээ. Ослын шалтгаан нь гэнэтийн салхи байж таарав. Мэдээж энэ явдал Невадагийн гурвалжинтай холбоогүй. Гэхдээ тус гурвалжингийн дээгүүр ийм төрлийн байгалийн үзэгдэл дайрч өнгөрснөөс болж нисэх онгоцнууд осолдсон байх магадлалтай гэдэг.

 

Гэнэтийн хүчтэй салхи ба дельта 191 нислэг

9Энэ бүх золгүй явдлуудад уул, нуруу буруутай юу?

 

Зарим хүн “уулсын давалгаа” гэх байгалийн үзэгдэл байдаг гэж итгэдэг. Энэ үзэгдэл нь 2000 хөлөг онгоц ор сураггүй алга болсонтой холбоотой гэж үздэг. Уулын бэлээр гэнэтийн хүчтэй салхи салхилж, сав газраар гэнэтийн аадар бороо орж, цахилгаан цахидаг гэдэг. Хүчтэй салхитай үед жижиг онгоц тэнцвэрээ алдан нисэх боломжгүй болно. Мөн ослын буулт хийх талбай, тэгш газар энд байхгүй.

 

Энэ бүх золгүй явдлуудад уул, нуруу буруутай юу?

10Стив Фоссеттийн алга болсон түүх

 

Невадагийн гурвалжин дээгүүр нисэж байгаад алга болсон хамгийн цуутай үйл явдал бол Америкийн бизнесмэн Стив Фоссетт (Steve Fossett) сууж явсан онгоцтойгоо сураггүй болсон нь юм. Фоссет агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны хүн гэх мэтээр дэлхийн олон амжилт тогтоосон нэгэн юм. Тэрээр үнэхээр адал явдлыг эрэлхийлэгч байв.

2007 оны есдүгээр сарын 3-ны өдөр  нэг хөдөлгүүрт “Bellanca Super Decathlon” онгоцтойгоо Невадагийн цөл дээгүүр нисэж байгаад ор сураггүй алга болжээ. Түүнийг хайхаар том хайгуулын баг гарсан ч онгоц сүйрсэн ямар ч ул мөр олдоогүй юм.  Сарын дараа түүнийг нас барсан гэж зарласан байна. Харин жилийн дараа хэдэн уулчид нэгэн иргэний үнэмлэх олсны дараахан ослын газрыг илрүүлжээ. Сарын дараа хоёр яс олдсон бөгөөд Фоссетийнх гэдэг нь тогтоогдсон гэнэ.

Түүний онгоцыг шинжилгээнд оруулсны дараагаар хөдөлгүүрт ямар нэгэн саатал гараагүй нь батлагдсан юм. Чухам яагаад тэр ийнхүү осолдож амиа алдсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

 

Стив Фоссеттийн алга болсон түүх

URL:

Сэтгэгдэл бичих