Жимсний жимсгэний ач холбогдол
- Жимс нь мод, бут гэх мэт ургамлын шүүслэг үр бөгөөд хүний биед амархан шингэдэг, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн юм. Бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна.
1. Гадил (Банан)
Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Бананд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Банана нь хүйтэн чанартай даралт бууруулна.
Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг.
Хүйтэн чанарын өвчтэй буюу бие сул өвчтөн банана хэрэглэж болохгүй. Учир нь гэдсэн дэх шингэх процессийг удаашруулж, цөсний шингэнд муугаар нөлөөлдөг.
Гадил жимс магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.
Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.
2. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ нь сэтгэл санааг тайвшруулж таашаал өгдөг. Хэрэглэхийн өмнө эхлээд усаар сайтар угааж давстай усанд 5-10минут болгоод дахиж хүйтэн буцалсан усанд 1-2 минут угааж хэрэглэвэл амин дэм нь илүү их байдаг.
Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч, унсаны дараа ургадаг.
Бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.
Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байна.
3. Усан үзэм
Усан үзмийг (葡萄) залхуу хүмүүс хэрэглэвэл хамгийн тохиромжтой жимс гэж би боддог. Учир нь идэж байхдаа хальслах, үрийг нь хаях шаардлагагүй. Усан үзмийн хальс үр гээд бүгд л амин дэмтэй. Мөн улаан усан үзмийн дарс нь цагаан усан үзмийн дарснаас илүү их ач тустай байдаг. Учир нь улаан усан үзмийн дарсанд хальс нь ордог байна. Францын ИС-ын мэргэжилтэн судлаачид усан үзмийн үрэнд дархлааг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг бодис баялаг агуулагдаж байдаг гэдгийг судлан тогтоосон ба энэ нь хүний биед орж 85 хувиар шингэдэг байна.
Улаан усан үзэм нь тромбо үүсэх үйл явцыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг.
4. Лийр
Лийрийн (梨子) усан найрлага их бөгөөд Витамин А, В, С, D, Е болон бичил элемнет агуулж байдаг. Эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай. Лийр нь витамин болон усаар баялаг бөгөөд хүйтэн чанартай. Хүйтэн чанарын өвчтэй хүн болон хэвлий ходоод сулбагар хүн, жирэмсэн эхчүүд их идэж болохгүй.
5. Чацаргана
Чацаргана (沙棘) нь исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай, хуурай, тослог жимс юм. Чацаргана (лат. Hippophae) нь Elaeagnaceae овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.
Ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, бадган борыг дарах чадалтай. Хүний биеийг эрүүлжүүлж, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулдаг. Эмчилгээнд голдуу уушигны архаг, цэр ховхрохгүй, цусан бэтэг, сарын тэмдэг хоригдсон, бор өвчин, борын бэтэг зэрэг өвчнийг эмнэхэд хэрэглэж байна.
Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд артерийн судасны хана гэмтэхээс хамгаална. Судсыг хамгаална. Судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь биеийн тамирын үед гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Исгэлэн амттай хүйтэн чанартай. Мөн маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүдийг агуулдаг. Ходоодыг эрүүлжүүлж, гэдсийг цэвэрлэн, уушгийг зөөллөж, цусыг төлжүүлэн, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай.
6. Алим
Өдөр бүр багахан хэмжээний алим (苹果) идвэл олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Алимны найрлагад phytochemical байгалийн гаралтай чөлөөт радикал байх ба хорт хавдар үүсэх хувийг бууруулдаг. Алим нь ширхэглэг бодисоор баялаг бөгөөд зүрхний өвчнөөр өвчлөх хувийг бууруулахаас гадна тураах чадалтай.
Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг.
Үүнээс гадна уушгийг зөөллөж, хорыг тайлан, ходоодонд тэжээл өгч, архийг гарган элгийг тэнцвэржүүлдэг байна. Гэвч сахар болон жимсний хүчил харьцангуй их агуулагддаг тул шүд хорхойтуулах талтай.
7. Түвд хаш
Хаш нь (茄子) улаан эд ихээр агуулдаг. Эд эсийн өвчлөлтийг зогсоох ба нимбэгийн хүчил, алимны хүчлээр баялаг тул халуун бууруулж хордлогыг тайлж, элгийг хамгаалж, шээсийг тэтгэх сайн талтай. Сайхан амтлаж чадвал махыг ч орлож чадах увидастай ногоо гэж хэлж болно.
8. Нимбэг
Нимбэгэнд (柠檬) олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг.
Нимбэг (англ. Lemon) нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд 5%-н нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 агуулагдана.
Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар 3м байх ба хамгийн өндөр нь 6м хүрнэ.
Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ.
Нимбэг нь С витаминаар баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана.
Ганцхан ширхэг нимбэг
Таны бүх асуудлыг шийдчихнэ. Нимбэг гэж чухам ямар жимс болохыг Европт зөвхөн XҮIII зууны үед л мэджээ. Арабчууд Францын хаанд бэлэг болгож цөөн тооны нимбэгний модыг бэлэглэжээ. Хаан бэлгийг ойшоож үзээгүйгээр барахгүй, түүнийг дорд үзлээ хэмээн гомдож жимснийх нь бүх исгэлэн шүүсийг шахаж хаяхыг албатууддаа тушааж гэнэ. Гэвч ордны авхаалжтай гоо хатагтай нар далайн чанадаас ирсэн жимсний хачирхалтай сайхан үнэрийг үнэрлэж үзээд, тэдгээр жимсний найрлагатай биенд түрхэх анхилам үнэртэй бэлдмэлийг хийх болжээ. Мөн ордны ноёд, хатагтай нарын дунд нимбэгний хальсыг зажлах заншил дэлгэрсэн бөгөөд энэ нь халуун янаг үнсэлтийн өмнө амны хөндийг ариутган цэвэрлэж, тааламжтай сайхан үнэрийг өгдөг байжээ.
Зуу насалж мөнх залуугаараа
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.
Нимбэгээр арьсаа арч
Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.
Баян Ромчуудын дуртай жимс
Эртний Ромын язгууртнуудын эхнэрүүд олон шалтгааны улмаас өдөржингөө сэтгэл зовох болжээ. Тэдний ичих нүүргүй нөхрүүд байсхийгээд л бие биенийхээ эсрэг далдуур хөнөөх ажилгааг явуулж, хөнжилдөө хөлөө жийлцэж байлаа. Тэдэнд амьдралын тэсвэр хатуужил, сэтгэл санааны тэнцвэртэй байдал, урам зоригийг нимбэгний шүүстэй амтат ундаа өгчээ. Энэ ундааг бэлтгэх тун амархан 1 стакан халуун усанд 1 нимбэгний шүүс, 1 халбага зөгийн бал хийнэ. Энэ ундаа нь өдрийн турш үйлчилдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ ундааг өглөө эрт хэн ч таны уур бухимдлыг хүргээгүй байх үед уух хэрэгтэй. Ийм эмчилгээг сар хийсний дараа таны өөрийгөө эзэмдэх чадварт маш сайн нөлөөлнө.
Задгай энгэртэй даашинз
Задгай энгэртэй даашинзанд дуртай бол нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно.
Үс сайхан бол зүс сайхан
Жимсний хүчил нь үсийг сайхан өнгө орууулна.
Хэрвээ үсний эмчилгээний бальзамыг байнга хэрэглэснээр үс тослог, хэтэрхий хүнд болвол нимбэгний хүчилтөрөгчтэй шампунь хэрэг болно. Энэ нь үсийг хатуу усаар угаасны дараа үлдэх хагийг арилгах бөгөөд үсний жинхэнэ өөрийнх нь өнгийг оруулж хуйхны эвэрлэг хайрсыг бэхжүүлж өгдөг.
Хөөрхий мөр минь . . .
Таны арьс наранд хэт шарагдсан бол танай хөргөгчид жижигхэн ч болов нимбэг байвал маш сайн хэрэг. Түүнийг нимгэхэн дугуй хэлбэрээр хэрчээд, хэрчмүүдийг наранд шарагдсан арьсан дээрээ тавь. Арьсны халуун нь маш түргэн буух болно.
Эмчилгээний уур
Нүүрэнд гарсан батга, бэржрүү маш их сэтгэл зовоодог. Гэвч энэ тохиолдолд уураар нүүрээ утах нь үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Түмпэнд маш халуун ус хийгээд дээр нь 5 дусал нимбэгний шүүс, мөн 3 дусал ургамлын тос нэмж хий. Бэлтгэсэн халуун усан дээрээ нүүрээ ойртуулан тонгойж толгойгоо нүүр гарын алчуураар бүтээ. Ингээд 10-15 .минут уураар утаад дараа нь ширүүн сальфеткаар нүүрээ дарж арчина.
Турахыг хүссэн хүн бүрт
Нимбэгний шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд үйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Голливудын одод үүнийг хэрэглэх дуртай. Ногоо, жимсний шүүх бэхний толбыг нимбэгний хүчил түргэн хугацаанд арилгадаг. Хатаасан нимбэгний хальс нь цагаан эрвээхэйнээс хамгаалах маш тохиромжтой хэрэгсэл болдог.
Ядарсан үед
Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.
9. Тарвас
Тарвасан (西瓜) дахь ус болон сахарозын найрлага их бөгөөд олон төрлийн витамин, эрдэс бодис, амино хүчил агуулж байдаг. Халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй болон архинд хордогсод ихээр хэрэглэвэл тохиромжтой.
Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.
10. Карамбола
Хятад анагаах ухаанд Карамбола (杨桃) жимс нь халуун бууруулж хорыг тайлан, шээсийг тэтгэх ба халуун салхины ханиалга, шүд өвдөх, ам хөндийн шархлаа, шээсний замын чулуужилт, архины хор тайлах, зэрэг өвчинд тустай гэжээ. Ялангуяа хорт хавдрын туяан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн эмчилгээг үр дүнтэй болгоно. Гэхдээ бөөрний дутагдалд орсон хүн яасан ч хэрэглэж болохгүй.
11. Киви
Киви нь (猕猴桃) амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэжболохгүй.
Эмний оронд кивиг сонгосон ч болно. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.
12. Биржгэр луу
Биржгэр луу (荔枝) жимсийг байнга хэрэглэвэл биеийг эрүүлжүүлж, дэлүү элгийг тэтгэн, сэтгэл санааг тайвшруулж, хэт цонхигор хүнийг улаа бутарсан эрүүл болгоно.
13. Ялам жимс
Ялам жимс нь (桑枣) хар болон цагаан 2 зүйл байдаг. Бүгдийг хүнсэнд хэрэглэж болно. Амтлаг хүйтэн чанартай. Элгийг тэтгэж бөөрийг тамиржуулна.
14. Лууны нүд
Лууны нүд жимс нь (龙眼) чихэрлэг амттай. Ходоод болон дэлүүг тэтгэн хорыг гадагшлуулна.
15. Ханборгоцой
Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 10Ог хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай гэгддэг.
Хан боргоцойн мөхлөг нь онцгой нэгэн ислийг агуулж байдаг. Энэ нь уураг болон уурагт бодисыг задлах чадалтай. Тиймээс их хэмжээний мах идсний дараа хэдхэн зүсэм шинэ ханборгоцой идэхэд хоолыг шингээлтэнд маш сайн.
Манайхны ананас хэмээн нэрлэдэг хан борогцойд өвчин эмгэгийг анагаах их ид шид байдаг гэнэ. Хан борогцой нь аагим халуунд цангаа тайлахаас гадна, хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх, хоолны шингээлтийг сайжруулах, шээс дусагнах зовиурыг багасгах, толгой эргэж, нүд эрээлжлэх зэрэг өвчинд нэн сайн жимс юм. Хан боргоцойн шүүсэнд ходоодны шүүстэй адилавтар нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицан хоолны шингээлтийг сайжруулна. Хан боргоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий.
1. Бөөрний үрэвсэлийг зохицуулана. Хан боргоцойн 60 грамм зөөлөн эдийг улалжийн үндэстэй чанаад өдөрт 2 удаа ууна.
2. Мөгөөрсөн хоолойн үрэвсэлийг эмчлэнэ. Хан боргоцойн 120 гр зөөлөн эдийг чанаад, 30 гр зөгийн балтай найруулан өдөрт 2 удаа ууна.
3. Хоолны шингээлтийг сайжруулана. Жимсны шүүс шахагч машинаар шахаж шүүсийг нв өдөрт 2 удаа 40 мл хэмжээтэй ууна.
4. Гэдэс гүйлгэхээс сэргийлнэ. Шинэхэн хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд түүхийгээр нь идэж болно. Өдөрт 3 удаа 50 гр-аар идвэл гэдэс гүйлгэх зовиур үгүй болно.
5. Гэдэсний үрэвсэлээс сэргийлнэ. Хан боргоцойн 30 гр навчийг усан чанаад өдөр бүр 3 удаа ууна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд Хан боргоцойн жимс тохиромжгүй. Хан боргоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.
16. Durian
Durian модны жимс (榴莲) нь уураг болон өөх тослогоор баялаг. Амин дэмийг нөхдөг ба өөрийн гэсэн онцлог үнэртэй. Хүн бүрт өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Зарим хүмүүс өмхий гэхэд зарим нэг нь анхилам гэдэг. Энэ онцгой хачин үнэр амт нь ходоодонд сайнаар нөлөөлж, хоол идэх сонирхолыг нэмэгдүүлдэг.
17. Питайя
火龙果 Амин дэмээр баялаг. Эрүүлжүүлэх ба ургамлын гаралтай уураг болон витаминаар баялаг. Хорыг тайлах чадалтай.
18. Тоор жимс
Тоор жимс нь (桃子) дулаан чанартай, исгэлэн бас чихэрлэг амттай. Цангаа тайлж, халууныг бууруулна. Уушигны өвчтэй хүмүүс хүнсэндээ түлхүү хэрэглэвэл тохиромжтой. Тоор нь амин дэмээр баялаг ба нэн ялангуяа хамгийн их төмрийн агуулга сайтай жимс юм. Иймд төмрийн дутагдалтай өвчтнүүд эмчилгээний журмаар хэрэглэдэг. Тоор нь калийн агуулга их, натрийн агуулга бага. Усан хавантай өвчтнүүд хэрэглэхэд тохиромжтой. Зүрхний булчинг идэвхжүүлдэг. Тоор нь арьсны эсүүд дэх чийгийг барьж, үрчлээг арилган, толигор зөөлөн болгоно.
19. Долоогоно
Долоогоно бол витамин С болон хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амино хүчил, төмөр, кальци, агуулдаг. Хамгийн их витаминтай жимс тул жимсний хаан гэдэг.
Дэлүү, ходоодыг тэтгэн, хоолны шингээлтийг сайжруулна.
20. Жүрж
(桔子-Мандарин, 橙子-Жүрж) Исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж, архийг гаргана. Мөн үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Хүйтэн чанарын өвчтэй хүмүүс /аргын тал дутмаг/ хэрэглэж болохгүй.
Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.
21. Water chestnut
荸荠 Өвлийн жимс гэдэг. “В” витамин болон усны найрлагаар баялаг. Цангаа тайлж, халуун бууруулна.
22. Чихрийн нишингэ
Сахарозын агуулагдах хэмжээ хамгийн их. Хоолны шингээлтийг сайжруулдаг. Мөн төмөр, кальци, фосфор, манган, цайр зэрэг хүний биед чухал шаадлагатай элементүүдийг бага хэмжээгээр агуулсан байдаг. Үүнээс төмрийн агуулга нь хамгийн их байдаг. Мөн ширхэглэг эдээр баялаг. Дэлүү ходоод хэвлийн хүйтэн чанарын өвчтэй хүмүүс хэрэглэж болохгүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Thanks, I like this!
You said this wonderfully!
ÿþ<
ÿþ<