Д.Сумьяабазар сайд аа, “Трафигура” компанийг хаацайлах шалтгаан байна уу

5b5920d19009e3.50168360Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч шатахуун зардаг “Трафигура” компанийн тухай баримт нотолгоотой мэдээлэл гарч олны анхаарлыг татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн хууль бус үйлдэл Монголын төртэй нягт уялдаа холбоотой гэдгийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр олонтаа хэлж байсан удаатай.

Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 17-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийхдээ “”Трафигура”-гийн арыг даадаг хүмүүс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газарт байдаг” хэмээн мэдэгдэж байв. Энэхүү мэдээллийн дараа зарим нэр бүхий хэвлэлүүд тус компани үнэхээр улсын маань стратегийн бүтээгдэхүүн болсон шатахуунаар маань оролдож эхэлсэн нь үнэн үү гэх асуултыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮЯ-ны сайд Д.Сумьяабазар нараас асууж тайлбар өгөхийг шаардсан мэдээллийг хүргэсэн ч тэд одоог хүртэл хариу өгөхгүй байгаа нь эрхгүй анхаарал татаж байна.

Ямартай ч олны анхаарлын төвд орсон тус компани нь Эрдэнэтийн зэсийн баяжмалыг борлуулж бүдүүн дарга нартай нэлээн зузаан гэгчийн холбоо сүлбээ тогтоосон гэдэг юм билээ. Уг нь өнгөрсөн онд УУХҮЯ, АМГ, Газрын тосны газар, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч хуурамч шатахуун үйлдвэрлэсэн гэх дараах нэр бүхий компаниудад шалгалт хийж тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болж байсан ч энэ асуудал хэрэгжээгүй гэдэг.

Тодруулбал, тус шалгалтын ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас алдарт “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь хаах санал оруулсан ч цуцлаагүй гэдгийг О.Бямбадэлгэр тэргүүн хэлж байв. Тиймээс “Трафигару” компани хаана үйл ажиллагаагаа явуулдаг, улсад хэчнээн төгрөгийн татвар төлдөг, үнэхээр хуурамч шатахуун үйлдвэрлэдэг эсэх талаарх мэдээллийг олон нийтэд өгөөч Д.Сумьябазар сайд аа.

Хуурамч шатахуун

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих