Шарын голын Засаг даргыг АТГ-аар шалгуулъя
2016 оноос хойш Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байс гээд л алт олборлох болсон, зөвшөөрлийг нь тус сумын Засаг дарга Д.Амарсанаа өглөө гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархах болсон. Тодруулбал, Шарын гол суманд сумын засаг дарга Амарсанаагийн олгосон зөвшөөрлөөр Өвөрхангайн алт гэх нөхөрлөл буюу бичил уурхай эрхлэгчид Шарын голын гахайн байр гэх газарт бичил уурхайн нөхөн сэргээлтийн зөвшөөрлөөр уул уурхайн хүнд даацын текник оруулж баяр наадмын хэдхэн хоногт ингэж ухаж сэндийлсэн байна.
Мөн тус суманд байрлах цэргийн зэвсэгийн хадгалах агуулахын яг хажууд нэр ус нь үл мэдэгдэх компанид алт олборлох лиценз олгожээ.
Ингээд ч зогсохгүй түүний даварсан үйлдэл улаан цагаандаа гарч ёстой л бурхангүй газрын бумба галзуурч сумынхаа төвд хүртэл алтны уурхай ажиллуулж эхэлжээ. Тус аймгийн иргэдийн ярьж буйгаар Д.Амарсанаа өөрийн хамаатан садан, ойр дотны хүмүүсээр дамжуулан энэхүү уурхайг ажиллуулж байгаа хэмээн мэдээлсэн юм.
Тодруулбал, 1. Хурлын дарга Лхамсүрэн сумын хурлын төлөөлөгч нартайгаа нийлэн Шарын голын эрэг дагуух газрыг бичил уурхайгаар алт олборлохоор сонгож авсан тогтоол гаргасан байна.
2. Засаг дарга Амарсанаа нь өөрийн худ болох иргэн Амарбаясгаланд алт олборлох зөвшөөрлийг олгох гэрээг Засаг даргын орлогч Батсүхээр батлуулсан.
3. Иргэн Амарбаясгалан нь тус газарт сумын Засаг даргын орлогчтой 2017 онд тус бүр 2 удаа алт олборлох гэрээ байгуулсан байна. Дээрх асуудлууд нь дараах хууль дүрэм журмуудыг ноцтой зөрчиж байна.
- Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам / 3500см3 хүртэлх дотоод шаталтад хөдөлгүүр ашиглана гэдгийг / – Ашигт малтмалын тухай хууль / ямар нэгэн ашиглалтын А лизенц байхгүй/ – Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Газрын тухай хуулиудийг тус тус ноцтойгоор зөрчсөн талаар Шарын гол сумын иргэд мэдээллэж байна.
Ямартай ч түүний дээрх үйлдлүүд нь ашиг сонирхолын зөрчилтэй, авилга авсан байж болзошгүй үйлдлүүд учир АТГ түүнийг шалгах хэрэгтэй байна. Хэн мөнгөтэй нь улс төрд гарч байгаа өнөө үед энэ мэт хурган даргын местэнд даварч дунд чөмгөөрөө жиргэж байгаа нөхдийг бага дээр нь АТГ дарж авах хэрэгтэй.
Шарын гол сум хөгждөггүй, үе үеийн дарга нарын амьдрал л цэцэглэн хөгждөг талаар иргэд ярьдаг. Тэгвэл энэ суманд томилогдсон хурган дарга нар үе үед төсвийн хөрөнгө, Монгол улсын газар шороонд ийнхүү хайхрамжгүй хандаж байгааг АТГ шалгах нь зүйн хэрэг юм. Барын зулзагыг бага дээр нь гэдэг дээ.
URL: