Хотын менежер Т.Гантөмөр олны нүдэн дээр зураглаач зодож танхайрчээ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийн хамт өнөөдөр 12:00 цагт Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.
Улмаар энэ үеэр зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон. Гэтэл сайдтай хамт ХСҮТ-тэй танилцаж байсан Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр албан үүргээ гүйцэтгэн сурвалжлага бэлтгэж явсан UBS телевизийн зураглаачийг зодож танхайрчээ.
Тухайн үед зураглаач авах гэж буй дүрсэнд нь саад болсон тул Т.Гантөмөрт “Та жаахан зай тавиад өгч болох уу” гэхэд нь “Миний ажлыг заах чи хэн бэ” хэмээн олны нүдэн дээр зураглаач залууг зодсон байна.
URL: