М.Энхболдын коммандаар АТГ-ын Д.Энхжаргал У.Хүрэлсүхтэй “ДАЙН” зарлалаа

35703

МАНАН бүлэглэлийг устгана, М.Энхболдыг огцруулна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх илт мэдэгдэл хийн цамцаа уралцаж эхэлсэн. Үүний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүх нар хамтарч АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 3 удаа дуудаж шаардлага тавьжээ. Төрийн албыг худалдах тухай 60 тэрбумын хэргийг шалгаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр түүнийг ажлаа өгөхийг шаарджээ. Харин АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгч чадахгүй гэж хэлээд гарч явсан байна.
Ингээд АТГ цочроо авсан мэт огцом хөдөлж эхлэв. Тэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулая гэснийх нь төлөө түүнийг буруутгаж байцаалт аваад бүр хариуцлага тооцуулахын тулд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд хандчихаад байна.
Мөн дөнгөж өчигдөрхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 7 жилийн өмнөх түүний туслахаар ажиллаж байсан одоо МИАТ-ын дэд захирлаар ажиллаж байгаа Н.Энхбаатарт авлигын хэрэг үүсгэн баривчилж сенсаци үүсгээд байна. Өмнө нь АТГ Н.Алтанхуягийн эргэн тойрондох хүмүүсийг ноолсоор байгаад засгийн газрыг нь огцруулж байсныг санаж байгаа байх. М.Энхболд Х.Энхжаргал нар Ц.Элбэгдоржтой нийлэн яг энэ технологио ашиглаж эхэллээ. Нэг ёсондоо 60 тэрбумчдын гар хөл болсон АТГ өөрсдийн гаршсан бохир технологио ашиглаж төр самарч түмэн олныг бужигнуулах ажлаа эхлүүлж байна. Энэ бүхний эцэст бас нэгэн энгийн залуу Н.Алтанхуягийн нягтлан бүсгүйн адил үр хүүхдээсээ бэтгэрч шүүхийн танхимд гүтгүүлэн зогсохнээ.


URL:

Нэр: sug Огноо: 27 July 2018

enxbold,enxjargal 2-iig zugeer l al

Сэтгэгдэл бичих