АТГ: Бөхчүүд төрийн албан хаагч биш учир шалгах боломжгүй
Улсын цол авсан бөхчүүдийн цолны найрыг орон нутагт улсын төсвөөр хийсэн гэх асуудал гарсан, мөн бөхийн найраатай холбоотой асуудлаар АТГ-аас дараах мэдээллийг өглөө.
Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын гэмт хэрэгт шалгагдах субъект нь өөрөө төрийн албан хаагч болон нийтийн албан тушаалтнууд байна гэж заасан байдаг аж. Баталсан хууль нь ийм учир сайн дураараа хянаад шалгах боломжгүй гэжээ. Тиймээс бөхчүүдийн асуудалд АТГ-аас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй гэлээ.
URL: