Сэлэнгэ аймагт шатахууны үнэ 160 төгрөгөөр нэмэгдлээ

8c087fa59a45840424e4f7a57a11bba4Сэлэнгэ аймагт шатахууны үнэ 14 хоногийн өмнөхөөс 160 төгрөгөөр нэмэгдээд байна. Наадмын өмнөх өдрүүдээс эхлэн нэмэгдсэн шатахууны үнэ огцом 160 төгрөгөөр нэмэгдлээ.

Энэ сарын эхээр Сэлэнгэ аймагт А-80 бензин 1540, А-92 бензин 1640 төгрөгөөр борлогдож байсан юм. Харин одоо А-80 бензин 1700, А-92 бензин 1800 төгрөгт хүрчээ. Энэхүү шатахууны үнийн өсөлт иргэдийн худалдан авах үйл ажиллагаанд нөлөөлж, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай боллоо.
“Ямар шалтгаанаар шатахууны үнэ өсч буйг мэдэхгүй. Цаанаасаа нэмж байгаа гэсэн” хэмээн түгээгч нар ярьж байлаа. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боллоо хэмээн бизнес эрхлэгчид бухимдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих