Европын холбоо Их Британигүйгээр өрийн хямралын эсрэг зогсоно

Европын холбоо задрах өдөр ойртсоор байна.
Өнгөрсөн баасан гарагт Ев­ропын холбооны эрх баригч­дын оролцсон дээд хэмжээний уулзалт болж, өн­дөр албан тушаалтнууд өрийн хямралтай тэмцэх гэрээ байгуулсан ч бүс нут­гийн гурав дахь том эдийн засаг Их Британи энэ­хүү хэлэлцээрт нэгд­сэн­гүй. Уг нь Европын хол­бооны гол ор­нуудын эрх баригчид энэхүү сан­хүүгийн гэрээг урт хугацааны туршид нарийн боловсруулсан гэж мэдэгдсэн ч Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон гэрээнд нэгдэхээс татгалзсан нь олон нийтийн анхаарлыг их та­таж байна.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон гэрээг хү­лээн зөвшөөрөөгүй шалт­гаа­наа улсынх нь ашиг сонир­холд нийцэхгүй байгаатай холбон тайлбарлажээ. Тэр­бээр мэдэгдэхдээ “Бид өнөөг хүртэл тусдаа зах зээл байж ирсэн. Энэ нь зах зээлийг нээлт­тэй хэвээр хадгалахад сайн хамгаалалт болно. Тий­мээс энэ гэрээ ашиг сонир­холд нийцэхгүй байна” гэв.
Ийнхүү Европын хол­бооны гол хүчин Их Бри­тани өрийн хямралын эсрэг маш чухал гэрээнд нэг­дээгүй нь Европын холбоо задрах өдөр бидний таамаглаж байснаас ч эрт байж болохыг илтгэж байна. Тэгээд ч одоо хям­ралд гүн нэрвэгдсэн Грек, Итали зэрэг улс Европын хол­бооноос сайн дураараа га­рах шаард­лагатайг эдийн засаг­чид анхааруулсаар байна.
“Европын холбооны 26 улсын эрх баригчдын нэгдсэн гэрээ нь Их Британигүй ч гэсэн бүс нутгийн болон дэлхийн эдийн зас­гийг тогтворжуулахад чухал үүрэгтэй” гэж Фран­цын Ерөнхийлөгч Ни­коля Саркози болон Гер­маны канцлер Ангела Мер­кель нар үзэж байна.
Энэхүү гэрээний талаар товч мэдээллийг хүр­гэе. Гэрээний дагуу Евро бүсийн улсууд илүү тэнц­вэр­тэй, үр ашигтай төсвийг боловсруулах аж. Тэнцвэртэй, үр ашигтай төсвийг нэгдсэн журмаар боловс­руулах нь илүү зар­дал гаргахгүйн дээр хэт бага татвар ногдуулалтыг дав­тагдахгүй байх баталгааг хангах гэнэ. Европын хол­бооны мэдэгдсэнээр тэнц­вэртэй, үр ашигтай төсөв нь Грекийн төсвийн гамш­гийн жи­шээг давтахгүй байхад маш чухал аж. Хамгийн гол нь улс орнууд өрийнхөө хэмжээг цаг тухайд нь мэдээлж байх ёстой.
Нэг зүйлийг онцлоход энэхүү гэрээг хэрэгжихэд өнгөр­сөн жил байгуулагдсан Европын Санхүүгийн тогт­вортой байдлын хэлтэс онц­гой үүрэг гүйцэтгэж, зээлийн аюул­гүй байдлыг хангах аж­лыг зохион байгуулах гэнэ.
Европын холбооны мэдэгд­сэнээр Европын хол­боо болон бүс нутгийн улсууд одоогоор Олон улсын валютын сан (ОУВС)-гийн мөнгөний нөөцийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум хүртэлх еврогийн зээл олгох төлөв­лөгөөтэй ажиллаж байна. Энэ ажлын тайлан ойрын 10 өдөрт эцсийн байдлаар гарах аж.

Санхүүжилт хаанаас олох вэ
Энэхүү гэрээг хэрэг­жүүлэхэд шаардагдах сан­­хүүжилтийг Европын ор­нуудын баталгаатай бон­дуудыг худалдах орлогоос бүр­дүүлэхээ тэд мэдэгджээ. Тиймээс энэхүү гэрээ ном жур­мынхаа дагуу биелэхэд хөрөнгө оруулагчид онцгой үүрэг гүйцэтгэх аж. Өөрөөр хэлбэл Япон тэргүүтэй Азийн чинээлэг орнууд ч гэрээний хэрэгжилтэд тодорхой үүрэг гүйцэтгэхийг эдийн засагчид онцолжээ.
Эцэст нь хэлэхэд нөхцөл байдал хэцүү багйаа энэ цаг үед Европын холбооны эдийн засаг гамшгийн үедээ ирснийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны экс тэргүүн Жак Аггали ан­хаа­рууллаа. Тэрбээр “Европын холбооны ор­н­уудын эдийн засагт төгс­гөл ирэх нь тодорхой бол­сон. Грек, Испани, Португал тэргүүтэй орнууд дампуурсны улмаас уг хол­боог араасаа чирсэн. Өнөө­дөр сүйрлийн ирмэгт байгаа Италиас Европын ирээдүй шууд хамааралтай болоод байна. Бидний үзэж буйгаар евро шинэ оныг үзэхгүй ч байж болзошгүй. Европын хол­боо хямралыг тэсч гарах магадлал дөнгөж 50 хувьтай байна” хэмээн мэдэг­джээ.
Гэхдээ хямралыг Европын холбооны түвшинд ярил­цаж, дорвитой арга хэм­жээ авахаас гадна Ев­ропын тэргүүлэх орнууд Италийн Засгийн газартай нягт холбоотой ажиллаж чад­вал хүндрэлийг давах бо­ломж байгааг зарим мэргэ­жилтэн онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих