Төсвийн мөнгө завшсан даргын хэрэг прокурорт хүргэгдлээ

35694

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга болон ерөнхий нягтлан бодогч хоёрын албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Тус газрын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсаныг АТГ-аас тогтоожээ.

Б.Учрал

http://www.shuud.mn/a/499224


URL:

Сэтгэгдэл бичих