Роналдогийн эмнэлгийн шинжилгээ эмч нарыг цочоов
Турины “Ювентуса” клубын довтлогч Кристиано Роналдогийн одоогийн биеийн байдлыг 20 настай залуутай жишиж үзэж болохоор байгаа гэнэ. Энэ тухай сэтгүүлч Маттео Бонетти өөрийн твиттертээ бичжээ.
Эмнэлгийн шинжилгээ нь Рональдогийн бие организмд өөх нь дөнгөж долоон хувьтайг харуулжээ. Энэ үзүүлэлтийн дундаж нь ердийнхөөр 10–11 хувь байдаг аж. Үүний зэрэгцээ ердийн хүний 46 хувийн эзэлдэг булчин Роналдод биеийнх нь тал хувийг эзэлж байгаа гэнэ. Тэрбээр дэлхийн аваргын тэмцээнд оролцсон тоглолтууд дээр нийтдээ 34 орчим км-ын гүйлттэй байсан нь тамирчдын дундаас анх удаа ийм үзүүлэлтийг харуулсан хүн болжээ.
Өдгөө 33 настай хөлбөмбөгчин долдугаар сарын 10-нд Мадридын “Реал”-аас “Ювентус” клубт шилжсэн байгаа. Түүнийг авахдаа Италийн клуб Испанийн клубт 100 сая еврог төлж, өөр 12 саяын нэмэлт зарлагыг нь гаргажээ. Түүний шинэ клубт хийх анхны тоглолт нь наймдугаар сарын 12-нд клубын үндсэн баг залуучуудтайгаа тоглох үеэр болох юм байна.
URL: