Шаардлага хангаагүй бохир орчинд тахианы мах шарж, бэлтгэж байсныг илрүүлжээ
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир подвалд тахианы мах шарж бэлтгэн иргэдэд худалдаалж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 1-р хороо 19-р хороололын 40-р байрны 3-р орцны подвалд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тахианы гуя,мөч зэргийг шарж бэлтгэн иргэдэд худалдаалж байгаа талаар иргэд холбогдох газруудад нь мэдээлсэн байна.
Энэхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Зайсан дахь түргэн хоолны цэг болон дэлгүүрүүдээр тараан худалддаг гэнэ. Тиймээс иргэд хүнсний зүйл худалдан авахдаа анхаарал болгоомжтой, ариун цэврийн шаардлага хангасан газраар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
URL: