Өмнөд Солонгосын “нэр цэвэр” гэдгээрээ алдаршсан улстөрч өндрөөс үсэрч амиа хорложээ

35637

Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Шударга ёс” намын улстөрч, олны дунд нэр цэвэр байдлаараа “Ноён Цэвэр” хэмээн өргөмжлөгддөг байсан Ро Хой Чан өнөөдөр өглөө амиа хорложээ.

Тэрээр ээж, дүүгийнхээ амьдардаг Сөүлийн орон сууцны 17 давхраас үсэрснийг өглөөний 9:39 цагт олсон байна.

 

Ро амиа хорлож байгаагаа мэдэгдэж, ар гэрийнхнээсээ уучлал гуйсан зурвас бичиж үлдээсэн байжээ.

Тэр бас Druking гэх хоч нэртэй блогчноос мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Иргэдийн улс төрийн санал асуулгын дүнг будлиантуулах зорилготой авлигын хэрэгт орооцолдсон Ро уг блогчноос өмгөөлөгчөөрөө дамжуулан 50 сая вон ($44,333) авсан гэгдэж байгаа юм.

Өмнөд Солонгос нь өндөр хөгжилтэй орнуудын дотор амиа хорлолтын түвшнээр дээгүүрт бичигддэг. Сүүлийн жилүүдэд тус улсын ерөнхийлөгч асан, бизнесийн зүтгэлтнүүд, жүжигчид, поп одууд амиа хорлож байв.

Эх сурвалж: Yonhap News

Э.Сэмүүн, ikon.mn

URL:

Сэтгэгдэл бичих