Малчин залуус нэгнийхээ төмсөгийг засан аминд нь хүрсэн ноцтой хэрэг гарчээ

1acc3d619b7df8917e4fa01d761b2982Сүүлийн үед хот суурин гэлтгүй орон нутагт хүртэл сэтгэл сэрдхийлгэм хэргүүд гарах болжээ. Саяхан л гэхэд амьд хүн рүү бензин цацан шатаасан ноцтой хэрэг гарч, үүний улмаас түлэгдэж шатсан хоёр хүний нэг нь амиа алдсан харамсалтай явдал тохион удаагүй.

Гэтэл орон нутагт үүнтэй төстэй балмад хэрэг дахин бүртгэгджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн малчин залуус нутаг усанд нь бэлчээр хайн нүүдэллэж ирсэн Дундговь аймгийн хоёр малчин залуугийн төмсгийг засч шийтгэсний улмаас нэг нь нас барсан мэдээлэл байна.

Эл хэрэг юунаас үүдэлтэйг тодруулахад, Дундговийн малчин залуус Өвөрхангайн малчдын малыг хулгайлаад авч явж байсныг мэдсэн малчид малаа авахаар очихдоо малын хулгайчдыг ийн шийтгэж, балмадаар ханджээ. Энэ хэрэг одоогоор цагдаагийн газар шалгагдаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих