Г.Сарангэрэлд 3 жилийн хорих ял оноолоо

35609
Бэлэг эрхтэндээ хар тамхи нууж, хууль бусаар хилээр оруулж ирсэн хэргээр шалгагдаж байсан Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр /2018.07.20/ Баянзүрх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.
2014 онд түүнд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил зургаан сарын хорих ял ногдуулж байсан бөгөөд өнөөдөр болж өнгөрсөн шүүх хурлын шийдвэрээр түүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
http://www.sonin.mn/news/gemt-hereg/93124

URL:

Сэтгэгдэл бичих