МОНГОЛДОО ГАНЦ ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТ ҮЕРИЙН УСАНД ЭВДЭРЧЭЭ
Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны үеэр Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн нэг давхар үерийн усанд автаж хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтжээ. Аппаратын зарим хэсэг ажиллагаагүй болсноос 400 орчим мянган ам.доллар шаардлагатай болсон байна. Монголдоо ганц байдаг туяагаар эмчлэх уг аппаратыг хөнгөлөлттэй зээлээр буюу гурван сая ам.доллараар авсан билээ.
Уг аппарат нь цацраг туяагаар шардаг, туяа цацардаг учраас зоорийн давхарт төхөөрөмжийг байрлуулсан байжээ. Гэтэл үерт зарим хэсэг нь ажиллагаагүй болсон тул холбогдох албаныхан яаралтай арга хэмжээ авч, санхүүжилтийг шийдэх хүсэлтийг гаргаж өгөхийг Засгийн газраас хүссэн саналаа хүргүүлжээ.
http://updown.mn/53525.html
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Захирал нэртэй мануухайг нь зайлуулаач ээ..ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ..