ОХУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

32591

Наадмын өмнө шатахууны  үнэ нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Шатахуун импортлогч компаниудыг дур мэдэн үнээ нэмлээ. Баяр наадам дөхөөд хүмүүсийн анхаарал сулрахаар үнээ нэмдэг нь заншил гэж олон хүмүүс шүүмжилж байна.

Гэвч ОХУ-д шатахууны үнэ мөн адил нэмэгдсэнийг иргэд тэр бүр мэдэхгүй байгаа бололтой. Улан-Үдэ, Итгэл хамба руу аялал зохион байгуулдаг компаниуд Монголоос шатахуун авах Улан-Үдээс авсан хоёр үнийн хувьд адил болсон хэмээн ярьж байна.

ОХУ-ын Москва хотод өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны үнэ төгрөгөөр бол 1650 төгрөг байна. Дизель түлш, АИ95 зэрэг нь манай улстай үнийн хувьд хол зөрүүгүй байгааг доорх зургаас харж болно.


URL:

Сэтгэгдэл бичих