Хар тамхины хэргээр шийтгүүлсэн эгч дүүс эх орондоо ирнэ

Хар тамхины хэргээр БНХАУ-д саатуулагдсан эгч дүүс эх орондоо ирэхээр болжээ.

Хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу Хөх хотод хорих ял эдэлж буй эгч дүүсийг авахаар болсон байна. Эгч дүүс БНХАУ-ын шүүхээс 10-25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэнэ. Хачирхалтай нь Ялтан солилцох гэрээнд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарахгүй гэж заасан. Харин эгч дүүс БНХАУ-д онц хүндэд тооцогдох хар тамхины хэрэгт холбогдсон ч эх орондоо ирэхээр болсон нь сэжиг төрүүлж буй юм.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн охин гэх мэдээллийг эх сурвалж хэлж байна. Монголын 10 гаруй иргэн тус улсад хар тамхины хэргээр хорих ял эдэлж байгаа гэнэ. Харин манай улсад Хятадын таван иргэн үйлдсэн хэргийнхээ улмаас хорих ял эдэлж байсан ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эрх чөлөөтэй болсон юм.

Ц.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих