“ДАШТ-2018”-ын дараа Оросын хөлбөмбөгчдийн “үнэ цэнэ” өсжээ
“ДАШТ-2018”-аас хойш Оросын шигшээ багийн хөлбөмбөгчдийн “үнэ цэнэ” өссөн тухай “Лента” цахим хуудас мэдээлэв.
Тухайлбал, 32 настай хаалгач Игорь Акинфеевын “үнэ цэнэ” өнгөрсөн 6 дугаар сарын 15-ны байдлаар 12 сая евро байсан бол ДАШТ-ий дараа 3 сая еврогоор нэмэгдсэн байна. Түүнчлэн ДАШТ-ээс өмнө 16 сая еврогоор үнэлэгдэж байсан Марио Фернандесын “үнэ цэнэ” 20 сая еврогоор, хагас хамгаалагч Александр Головин 25 сая еврогоор тус бүр үнэлэгдэж байна. Энэхүү өсөлт нь Александр Головиныг Оросын шигшээ багийн хамгийн үнэтэй тоглогч болгож байна.
Мөн хагас хамгаалагч Денис Черышевийн “үнэ цэнэ” хоёр дахин нэмэгдэж, 8 сая евро болсон бол Роман Зобнин, Артем Зюба нар 10 сая еврогоор үнэлэгдээд байгаа аж.
Өнгөрсөн 6 дугаар сарын 14-нөөс энэ сарын 15 хүртэл ОХУ-ын 11 хотод болсон ДАШТ-д Францын шигшээ баг ялсан билээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: