АТГ-т тэнцэхгүй хүмүүсийг халсан гэв
Сүүлийн үед АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарын албан ёсоор халсан ажилчдын тоо 16-д хүрсэн, хамтран ажиллах боломжгүй хэмээн өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын тоо 30 хүрсэн гэх мэдээлэл гараад байгаа.
Харин энэ талаар АТГ-аас албан ёсны мэдээлэл өгсөн байна. Тус газрын мэдээлж байгаагаар бол нийт 14 албан хаагчийг халсан гэнэ. Ингэхдээ АТГ-ын хуулийн 19.1 зааснаар АТГ албан хаагчид урьд өмнө ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Мөн авлигын талаар тодорхой мэдлэгтэй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой аж.
Харин энэ шаардлагыг хангаагүй учраас дээрх албан хаагчдыг ажлаас чөлөөлжээ. Түүнчлэн АТГ-ын өмнөх дарга нар шаардлагүй олон ажилтан авсан байжээ. Тиймээс дээрх албан хаагчдыг халах шаардлагатай байсан гэнэ. Мөн АТГ-ын албан хаагчдаас мэргэжлийн тестийн шалгалт авахад 100 хувь зөв бөглөсөн хүн байгаагүй аж.
Д.Сүх
URL: